Миний блог төрөөд
Гарах хаалга

Санасанаар бүтсэн сайн үйлс ..

Ойрд ажил гэж маш их байгаа ч яагаад ч юм хувиа бодох биш нийгэмдээ ямар нэгэн зүйл хийх бодол нэг биш удаа толгойд маань орж байсан юм гэтэл саяханаас идэхвитэй байдаг нэгэн Файсбоок групп маань тийм нэгэн аян зохион байгууллаар ярилцаж эхэлсэн юм .. анхнаасаа уншаад л дэмжиж байсныг хэлэх үү бас анхных байсныг ч хэлэх үү тэр очих айл маань яаж хүлээж авах юм болдоо л гэсэн бодол очих хүртэл л бодогдсон юм ... цас бороо ойрын хэдэн өдөр орсон ч  өглөө цасгүй үүлэрхэг бага зэргийн салхитай байлаа... ажил ихтэй байгаа болохоор хагас бүтэн сайнгүй ажиллаж байгаа би энгийн өдөр шиг л өглөө ажилдаа ирж ажлаа хийж байгаад төвлөсөн газар луугаа уулзахаар явлаа... гэхдээ би тэдгээр залуус мэдэхгүй огт уулзаж байгаагүй л дээ .. ингээд л итгэл өвөртлөөд очсон юм ..Тэнгисийн урд талын талбай дээр уулзахаар болзсон газар очвоо хөөрхий ... тэгсэн баахан сурагч нар бололтой талбайгаар дүүрэн үүргэвч үүрсэн хүүхдүүд байдын ..бодлоо л доо арай ч энэ биш байх гээд голын хөшөөний тэнд хэдэн залуус харагдахаар нь тэд нар л байх гэж бодоод аймар итгэлтэй очоод л юу байна нтр гэсэн чинь бүгд гайхаад л нэг л сонин харахаар би ч бас гайхаад шууд л асуусан чинь Өө биш биш гэхээр ёстой нөгөөө бантсан хүн хүн ална гэдэг шиг шууд өө би харин өөрөө ч танихгүй нтр гэсэн шиг ээ юм яриад л буцаад явсын .. тэгээд л цагаа харсан төлөвлөсөн цагаас 10 аад минут өнгөрсөн байсан тул арай ч бас явчаагүй байгаа байх гэж бодоод л төв хэсэр үү очсон чинь харин буланд нь хэдэн маазарсан залуус байхаар энэ удаа бас жаахан харж байгаад мөн бишийг нь тодорхой болгоод л очсон доо ... Ашгүй мөн байсаааан ...Ингээд хэсэг залуус нэг нэгнээ хүлээгээд л цуглараад л тэгээд нээх удаагүй Хүчит шонхор зах руу хүлгийн жолоогоо залсан юм ... Нээрээ хуучинаар бол Хар зах байсан гэсэн Хүчит шонхор зах руу анх удаа ч орлоо зах гэхэд жижигхээн машины зогсоолтой цомхоон зах шиг санагдсан .. магадгүй махаараа даганасан юм шиг харагдсан .. за тэгээд л бараг үд дунд болтол юм хумаа цуглуулаад л бөөнөөрөө бужигнасааар байгаад нэг дуусах шив дээ ... очих айл маань 5 хүүхэдтэй ганц бие эгч гэсэн нэг газар тогооч хийдэг ийм л мэдээлэлтэй бид хэд очихоор явлаа ..

Ингээд Хорооны дарга гэл үү нийгмийн ажилтан гэл үү нэг Ув Улаан үстэй эгч бид нартай уулзаад тэгээд уг эгч маань ажилтай байгаа тул түр чөлөө авхуулаад хорооноос уулзах ажилтай гэж хэлүүлээд (бид нарыг очих гэж байгааг мэдээгүй) тэгээд л бид 4 машинтай 20 –оод сэтгэлээрээ нэгдсэн залуус I love you гэсэн зүрхний зурагтай баахан цагаан тортой очсон юм ... Нэгэн хашаанд байдаг байшин түрээслэж сууудаг .. цалингынхаа бараг ихэнхийг нь түрээсэндээ өгдөг .. том 3 нь сургууль хорооны цэцэрлэгтэй явсан үлдсэн 2 –ыгоо хаалгыг нь түгжээд ажилдаг юм билээ .. бид нарыг ороод гэр нь хоосон тавилга гэхээр ч юм байхгүй гайхсан царайтай 2 бяцхан охин ... ингээд хорооны эгч бид нарт тайлбарлаж өгсөн юм ... эцэг нь өнгөрсөн юм билээ... хамгийн бага нь 2 ойтой 4 настэй тэгээд л тэрнээс дээшээгээ 5 дүрсгүй хүүхдийг өсгөж яваа эгчдэээ сэтгэлийн дэм урам зориг өгч 2 сар хэрэглэчих хоол хүнс гурил будаагаар л тус болсон юм .. Уг нь өөрсдийн гэсэн гэр оронгүй гэж мэдсэн боловч ..залуусын маань цуглуулсан мөнгө арай л хүрээгүй юм .. Гэр авсан ч газар гэх мэт зөндөө асуудал тулгарах байсан биз .. тиймээс эхний удаадааа ямар ч байсан 2 сар гэдэс цатгалан 5 бяцхан хүүхэд санаа зовох юм гүй ажлаа хийх боломжыг эгчид олгосондоо бид ч гэсэн их баяртай байгаа ... Эгчийн нүдэнд баярын талархалын нулимс цийлэгнээд л .. бид нар ч баяр хөөртэй инээцгээгээд л гэнэтийн бэлэг болж чадсандаа ч тэр үү гэрийнхэн хүйтэн жаврыг ч дулаахан болгосонд ч тэр үү нэг л тийм дулаахан уур амьсгал бүрдсэн юм ..

Сэтгэлээрэээ ирсэн бүх залуусдаа

Сэтгэл нь цуг байсан бүх бүсгүйчүүддээ

Санаа нь байвч амжаагүй залуучууддаа

Сайн сайханыг хүсэн ерөөж баярлалаа гэж хэлий даа

Сайн үйлс дэлгэрэх болтугай

Д.Энхбаяр

start=-44 , cViewSize=50 , cPageCount=1

6 сэтгэгдэл:

null
маагий (зочин)

чи бас хэдийдээ манараад тэнээд буруу хүн амьтан дээр очцын хаха

Ерөнхийлөгч

Зүгээр дээ :)

amidai (зочин)

bayrlalaa

Ерөнхийлөгч

Анх очихдоо тэгсэн ш дээ ... тэгээд угаасаа хэлээд дэмий гэж бодоод чимээгүй л өнгөрсөн ш дээ .. :)

Цахим (зочин)

За манайхан ч гоё шүү очиж чадаагүй дээ жоохон харамсалтай байна. Бахархаж байна шүү та нараараа ЦАХИМ-С

Зочин

mundag shvv nz amjilt

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


Миний тухай

Зуутраг овогт Дамдинсүрэнгийн Энхбаяр.1985 оны 09 сарын 21 нд Улаанбаатар хот Налайх дүүргийн 2-р эмнэлэгт мэндэлсэн билээ. Тус дүүргийн Голомт цогцолборын 10-3 ангийн төгсөөд Улаанбаатар хотод Их засаг их сургууль , Мөн ШУТИС-ын харъяа КТМС сургуулийн Програм Хангамжын болон Сүлжээний инженер мэргэжилээр төгссөн. Одоогоор МҮОНРТ-д програм хөгжүүлэлтын чиглэлээр ажилладаг.

Бичсэн: Д.Энхбаяр
 
Copyright © 2012 Classic , All rights reserved