Миний блог төрөөд
Гарах хаалга

Хурдан болзоо (Speed dating)

За өнгөрсөн амралтын өдрөөр өдөржин ажилтай сууж байгаад санаандгүй нэг найзтайгаа ажил хэрэг ярих зуураа орой болох Хурдан Болзооны талаар сонсчихвоо ... гэхдээ эхэндээ ч нээх сонирхоогүй л дээ тэгсэн Ма найз жаахан Бээр уучихсан болохоор мань зураг нтр сайн авч чадахгүй юм шиг байна аа чи миний оронд зураг аваад өгөөч гээд гуйгаад байдаг ... хэсэг бодол хийсэнээ нээх удахгүй шүү гээд л тэрийг дагаад л явахаар болов .. Түүх нь еврейчүүдээс л үүсэлтэй юм билэээ ер нь бол Европ болон Азийн Солонгос Япон орнуудад их түгсэн дэлгэрсэн юм байна лээ ... манайд бол ганц хоёр газар энд тэнд сэм сэмхэн саяханаас л зохиогдох болсон сурагтай ..энэ удаа Сансарын тэнд зохион байгуулагдсан юм .. Энэ их хэцүү л дээ би өөрөө оролцогч байсан бол их л зориг шаардсан зүйл шиг ..зохион байгуулалттай хүнтэй танилцах тийм туршлага монголчуудад маань байгаа гэж би бодохгүй байна ... гэхдээ анхны ажигласнаар манай залуус маш зоригтой мөн өөртэй итгэлтэй болжээ.. үнэхээр л чин сэтгэлээсээ хэн нэгнийг хайж байгаа залуус ийм зориг гаргахад асуудалгүй байсан биз .. Гэхдээ сайн муу талуудыг нь хамтадгаад л өөрийн бодлоо бичээд үзий ... Манай залуучуудад нэг асуудал байсан нь цагаа огт барихгүй байсан...зарим нэг талыг хэт сул болгож өгөөд байх шиг байсан .. нэгэнт урт ширээ зассан газар цагтаа ирлээ гэхэд бусдыг хүлээж нилээн сууна тэр хооронд бусад эсрэг хүйстэнүүдийг бүгдийг нь хараад аль хэдийн тоочиг болон төлөвлөгөөгөө гаргачих боломжтой байсан ... анхнаасаа бүсгүйчүүдыг ширээн дээрээ суулгаж хүлээлгээд залуучуудыг нь шал өөр өрөөнд бүсгүйчүүдийг харах боломжгүйгэээр цуглуулж байгаад яг нээлтээ хийхдээ залуучуудыг оруулж ирээд нээлтээ хийвэл ..ямар ч залуу бүх бүсгүйчүүдийг харах болон ажиглаж суух боломжгүй тул тухайн ээлжээрээ явж тааралдсан бүсгүй болгонтойгоо илүү танилцах болон ажиглах боломж бүрдэх юм шиг санагдсан ...Надад 3 минут бага санагдсан ч тэрнээс илүү ч бас хэрэггүй юм шиг санагдсан хэ хэ .. таалагдсан бол 3 минут бага таалагдаагүй бол 3 минут урт л санагдсан биз J ... жаахан хэл яриа болон ярих чадвар султай залуучуудтай таарсан бүсгүйчүүд бол хэцүүхэн л юм шиг санагдсан ...мэдээж ихэвчилэн залуучууд эхэлж гар барьж танилцаж эхэлж байна лээ.. үг цөөнтэй даруухан залуучууд таарсан бол дагаад чимээгүй байх нь утгагүй байлгүй дээ тиймээс зарим үед бүсгүйчүүд түрүүлээд яриаг эхлүүлж үйл явцын гартай атгаж асуулт асуулт хариулт маягаар явах хэрэгтэй юм шиг санагдсан ... манайхан бол ихэнх бүсгүйчүүд л эрчүүдийгээ л өдөхийг хүлээсэн байртай л байх шиг санагдсан ...  Харин манай бүсгүйчүүд эрчүүдийгээ бодвол их дэгжин ,өөртэй  маш их анхаарал хандуулсан нь илт мэдрэгдэж байсан .. үсээ ороож шилэн трико богино банзал гэх мэт ... харин эрчүүдээс маш цөөхөн залуус л гонж хослолтой байснаас үлдсэн хэд нь ажлаа тараад ирсэн юм шиг л харагдаж байна лэээ ... эхний 3 бүсгүйтэй завсаргүй цагтаа амжиж танилцах ч бас их тэвчээр шүү .. ярианы хурд тархины эс эсүүдийг ч завгүй байлгах гол 10 минут шүү дээ .. хэнтэй юу гэж эхлээд юу юу ярих ямар зүйл асуух гэх мэт зөндөө зүйлээ зүгширүүлэхэд эхний 10 минут их хэрэгтэй санагдсан ... ам ч их цангадаг юм билээ ... эрчүүд нэг бээр аваад бүсгүйчүүд нь 1 хундага Вино ууж байгаад л эхлүүл илүү тайван бас сандралгүй байх юм шиг л санагдсан .. магадгүй нэрнийхээ хурдаар юу ярьсанаа мартах шахан яарах нь бас тийм ч оновчтой биш байх гэж бодож байна ...Эрчүүд нэг зүйлийг бас сэтгээгүй л дээ.. эр хүн ийм үед л жинхэнэ нэрийн хуудас гэдэг зүйлийнхээ утгыг гаргавал маш үр дүнтэй санагдсан ш дээ ... цаанаасаа бичих юм өгч байсан ч яг 30 хүнтэй уулзсаны дараа өмнөх 10 аасаа авхуулаад мартах эрсдэл өндөртэй байсан тийм шуурхай үед тиймээс л нэрийн хуудсын арын хуудсыг хоосон юм бичих талбартайгаар нөгөө талд өөрийнхөө холбоо тогтоох бүх хэрэгсэлүүдээ бичсэн байвал ... магадгүй энэ таныг дараа аврах гол хэрэгсэл чинь болохыг үгүйсгэхгүй ... Би яг өөрөө суугаагүй болохоор залуус хоорондоо юу ярьж байгаа эсэхийг мэдэхгүй л дээ .. магадгүй эхлээд нэр ус ажил насаа л хэлэлцэж эхэлсэн байлгүй дээ .. энэ бүгдийг ярихад 1 минут л хангалттай үлдсэн 2 минутад яах вэ .. өөрийнхөө талаар л ярих уу эсвэл өөрийгөө магтах уу .. улс төр ярих уу хэ хэ ... эсвэл нийт 30 бүсгүйтэй яг ижилхэн зарчимаар 30 удаа бүх яриагаа давтах уу J….Эхний 1 минутад 2 биенийхээ дууддаг нэр, дуурсах алдар, ажил амьдралыг яриад дууссан тохиолдолд тоть шиг давтахгүйгээр өөдөөс чинь хараад сууж байгаа бүсгүйгийнхээ талаар өөрийнхөө бодлыг эелэдгээр ярьлцавал магадгүй бүсгүй өөрийг нь зөвөөр ойлгож байгааг мэдэрхи эсвэл тантай илүү тайван ярилцаж боломжтой гэдгийг ойлгох байх даа ... шал хаа хамаагүй юм ярьж байгаа хүнд итгээд өөрийнхөө талаар ярих уу эсвэл зөвхөн тань руу ширтээд таны талаар ярьж байгаа хүнд өөрийгөө нээж ярих нь дээр үү ..таны л сонголт ... эрчүүд бол маш ажигч байх хэрэгтэй 30 бүсгүй  рүү 3 минут тутамд ширтэнэ гэдэг тийм ч амар биш .. тиймээс маш энгийг зүйлсээс л яриагаа эхлүүлүүл...тэгвэл дараачын бүсгүйтэй юу яринаа гэж шаналахгүй байх ...

За за үг олдож үхэр холдлоо ..Эцэст нь хэлэхэд одоо болтол ганц бие яваа бүсгүй залуу та иймэрхүү уулзалтанд зориг гаргаад нэг очооорой ... сэтгэлээсээ хандвал тэд ч гэсэн сэтгэлээсээ хандана ..амжилт

start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

2 сэтгэгдэл:

null
Энхбаяр (зочин)

Зочинд Харин тиймээ жаахан засаж залруулах юм хум байгаад л байна

zochin (зочин)

hi hurdan bolzoonii talaar 4 sard biluudee tv suvag erguulj bgaad halit sonsoj bsiin ter ued dugaariig ni temdeglej avsiin say sonirhood holdogdoj medeelel avsan chin nas nasnii angilalaar zohin baiguulagddag yum baina. Tax ni 40000 gene Medeelel avah page haij bgaad chinii blog ruu orloo heregtei medeelelee bodit baidlaar avlaa. Gehdee minii oilgosonoor neg door humuusiig suulgaad taniltsuulna gedeg uchir dutagdaltai sanagdlaa, hugjiltei baidlaar hed heden udaagiin event zohion baiguulah , niigmiin sain uils, yvgan aylal geh ch um uu... 3 minutand um yrisanaas iluu ur duntei um uu gej bodloo...

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


Миний тухай

Зуутраг овогт Дамдинсүрэнгийн Энхбаяр.1985 оны 09 сарын 21 нд Улаанбаатар хот Налайх дүүргийн 2-р эмнэлэгт мэндэлсэн билээ. Тус дүүргийн Голомт цогцолборын 10-3 ангийн төгсөөд Улаанбаатар хотод Их засаг их сургууль , Мөн ШУТИС-ын харъяа КТМС сургуулийн Програм Хангамжын болон Сүлжээний инженер мэргэжилээр төгссөн. Одоогоор МҮОНРТ-д програм хөгжүүлэлтын чиглэлээр ажилладаг.

Бичсэн: Д.Энхбаяр
 
Copyright © 2012 Classic , All rights reserved