Миний блог төрөөд
Гарах хаалга

Эгэл амьдрал..

Ажил амьдралд  амт оруулах гэж би блог бичдэг магадгүй хэт их юм боддог болоод ч тэрүү тархины зарим нэг анзаарагдадгүй зүйлсээ цаасан дээр буулгаж дараа нь түүнийхээ талаар тайван бодох гэж бичдэг ч байж магадгүй ..хүн бүрт яг адилхан зүйлсүүд цаг хугацааны тойргоор тойроод л тааралддаг гэж би боддог .. хэн нэгэнд нь хайр ирж байхад дараа жил өөр нэгт ирдэг.. учир нь хайр нь нэгэн тойрог замаар явж байгаад тухайн огтлолцох цаг нь таарсан тэр мөчид л тэндлээ үлддэг тэдгээр тойргууд маш ихээр үүсдэг боловч хэзээ ч устадгүй огтлолцол дээрээ үргэлж үлддэг .. магадгүй зарим нэгэн нь үлдээх тогтоох суурь нь муу болоод ч тэр үү хэсэг хугацааны дараа дахин тойрч эхлэдэг .. харин би тэр хайр нтр-ыг ярих бус автобусанд хүн болгонд тохиолдог ч байж магадгүй гэхдээ надад тохиолдсон зарим нэг хэсгээс нь хуваалцдымуу гэж бодоод ..Би өдөр болгон 3-4 цагыг автобусанд өнгөрөөдөг нэг үгээр хэлэхэд өглөө ажил руу гаа өнөөх л автобусандаа сууж орой нь ч гэсэн мөн л автобусандаа сууж элдэв юм бодсоор л харьдаг нэгэн гэхүү дээ ... Он сар өдрийг нь сайн мэдэхгүй юм гэхдээ арай мартчихаагүй ганц нэг зүйлсээ бичээд л үзий кк

Нутгийн автобус бол 2 талдаа өглөө оройдоо бол ер нь пиг дүүрэн явна шүү дээ ..нөгөө л эмээ өвөө болон оюутангуудтайгаа зэрэгцээд л явах нь эгэл амьдралыг тэндээс харахад дэндүү ил тод байдаг ..Нэг өдөр хойд тал хавьцаа цонхон талд суугаад л яагаад ч юм цонхыг налаад унтчихсан юм .. эрт харахгүй болдог болоод ч тэрүү суудал дээр суугаад л нойр их хүрээд байдын .. тэгсэн хажууд хоёр гурван хүн босож суугаад л байсан тэгээд л хотоос гараад яг явж байхад би сэрсэн гэхүүдээ .. тэгсэн хажууд нилээн хөгшин бээрийн эмээ суусан байсан юм .. амьдрал нь хэцүүхэн л бололтой олон жил үүрсэн цагаан том тор нь нилээн хардуу өнгөтэй болсон байлаа .. эхэндээ анзаараагүй ч эмээг ороолтоо оролдоод байгаа нь нүдэнд дусаж хажуу тийш жаахан ажсан байрлалтаа харахад эмээ ороолтооноосоо бөөс түүгээд тэрийгээ хумсаараа алж байхыг би харсан юм .. бүр ороолтруу нь харахад андашгүй маш ил харагдах бөөснүүд байгааг хараад мэдээж эхэндээ нилээн зочир санагдаад би сая буруу юм харчих вуу гэж хэсэг бодол хийсэн юм .. гэхдээ би бие хурааж холдож нтр болоогүй хараагүй юм шиг чимээгүй цонхруу харсан юм ..тэр эмээ залуу даа ямар хүн байгаад яагаад одоо ингэж амьдарч байгаа юм болдоо гэсэн юм бодоод л... харанхуй автобусны цонхоор харахад юу ч харагдахгүй ч гэрэлтэй автобусанд миний нөгөө талын эмээ болон цаана нь сууж явсан хүмүүс нь их л тод ойж харагдсан юм.. зогсож явж байсан залуус мөн тэрийг нь харсан бололтой эмээгийн ойр хавьд байгаа хүмүүс нилээн зайгаа авч харагдана лээ ... уг н нилээн хүн ихтэй чихэлдсэн автобусанд зөвхөн эмээгийн тэр хавиар л жижигхээн зай гарч хүмүүс харсан ч хараагүй мэт чимээгүйхэн зайгаа авч эхэлсэн юм ... үнэндээ бүгд л эмээгээс сэжиглэж эхэлсэн нь илт болоод ирэхэд харин би эмээг яагаад ч юм өрөвдөж эхэлсэн ... сайхан халуун усанд оруулаад бүх хувцасыг нь солиод өгчих юмсан нэг л удаа гэх мэт бодлууд толгойд эргэлдээд л их ч юм бодож явсан юм ..нэг мэдсэн нутагт ирж эмээ маань эхний буудал дээр буугаад л явсан юм даа .. бүгд тэр эмээгээс зайгаа барьж байхад яг хажууд нь зэрэгцэж суучаад л тэр эмээгийн тухай бодож явсан би сүүлд тусалж чадаагүйдээ.. чадахгүй тийм сул дорой байсан даа харамссан сэтгэгдэл төрсөнөө нуухгүй ээ ..

Аан бас өвөл байсан даа том том куртектэй баахан хүмүүс л мэдээж хол явах тул хүн болгон л сандал дээр сууж төвхнөж авах гээд л буудал дээр автобус ирвэл алалцаад л ордог үе байсын .. би ч тэдний адил мөн л амьдралын төлөөх тэмцэл шиг автобус ирэнгүүт алалцаад л хойх нь талд ашгүй нэг суудал олж суух шив дээ .. залуучууд яагаад дандаа орж ирээд л хойшоо явдагыг бүгд л мэдэх байх ахмад настай атмануудад сандалаа дээрэмдүүлэхгүй нь тулд л тэр ... ингээд ашгүй нутгаас дөнгөж гараад л хотын зүг хөдлөөд удаагүй байсан чинь нэг тийм ч хөгшин биш 40-50 хооронд л настай байх нэг туранхай дуу шар эгч учир зүггүй хүн загнаад л бараг л намайгаа чирээд л босгоод өөрөө суучихын .. би бүр гайхах уурлах зэрэгцээд аймар хурдан өнгөрсөн болохоор юу ч ойлгоогүй босоод хэсэг тээнэглэзэв ... тэгээд бодоод байсан тэр эгч яагаад хүчээр босгочихоод хүнд уурлаж олны өмнө эвгүй байдалд оруулна гэж ..гэнэт дургүй хүрээд уг эгчид хэд гурван үг чулуудаад л хаялаа .. эгч эвлэгхэн гуйсан бол би инээмсэглэж байгаад л босоод суудал тавьж өгөх байсан … тэгтэл албатай юм шиг уурлаж бас зүгээр байсан намайг хүртэл өглөөний уур амьсгалыг онцгүй болгочихоод юу ч бодоогүй суугаад байхаар нь хэдэн үг хэлээд л хаясан .. яадын ер нь залуу хүн гээд суух ёсгүй байдымуу ..бүгд л хол газар явж байгаа суучих нууцхан бодол өвөртлөөд л явж байхад тэгэж насны эрэмбэээр дээрэлхэх нь надад үнэхээр онцгүй санагдсан .. ер нь ахмад настай хүмүүст бид нар чадлаараа л суудал тавьж өгдөг хариуд нь ядаж баярлалаа ч байхгүй байж бас загнах нь бид нарын залуу насны буруу юу .. тэд нар яг залуудаа ахмадуудад суудал тавьж өгдөг байсан бол уу .. тэр үед нь автобус байдаг байсан ч юм уу үгүй ч юм уу хэн мэдхэв .. би зүгээр л баярлалаа гэдэг үг эсвэл эелдэг байхыг л хүссэн ..

Бас нэг суудлийн маргаан энэ бол өнөөдөр болсон явдал энэ бичлэгийг бичих болсон шалтгаан нь ...бас нөгөө хойх нь суугаад л сайхан явж байлаа .. тэгсэн кондуктар гээд нилээн баргил хоолойтой эмэгтэй байнаа миний үеийнх үү аягүй бол надаас дүү ч байж магадгүй тийм Ко байсан юм ... зардалаа өгөх гээд аймар бэлдээд байж байсан чинь над руу харсанаа энэ залуу хүмүүс хөгшин ах эгч нартай суудал тавьж өгөөчээ гээд майр чанга хэлдийн намайг л хэлж байгаа нь илт би ч юм бодолгүй нээрээ л хөгшин хүн байгаан байхдаа гээд л суудлаасаа босоод өгсөн чинь харин нэг охин суучдын ха ха .. би гайхаад жаахан тонгойгоод тийм хөгшин юм болуу гэж бас бодоод харлаа яалтгүй оюутан байхын царайтай охин суучихлаа ... ойр хавиа харлаа хөгшин хүн лав харагдсангүй би бүр бантаад яг хажууд нь зогсоод нилээн явлаа .. тоосон шинжгүй шүү .. би ч тэнэг Ко чинь хэнийг хөгшин болгож хараад хэнийг тийм жаахан залуу болгож хараад байгаа нинжа ва гэсэн юм бодоод л явж байсан чинь өнөөх охин чинь цүнхээ уудлаад л нэг ном гаргаад ирлээ .. тэгсэн бүр яалтчгүй оюутан нь мэдэгдээд наачдымдаа .. Надад ганцхан юм бодогдсон би наснаасаа бүр хэт залуу харагддагаа мэдсэн

Баярлалаа J

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


Миний тухай

Зуутраг овогт Дамдинсүрэнгийн Энхбаяр.1985 оны 09 сарын 21 нд Улаанбаатар хот Налайх дүүргийн 2-р эмнэлэгт мэндэлсэн билээ. Тус дүүргийн Голомт цогцолборын 10-3 ангийн төгсөөд Улаанбаатар хотод Их засаг их сургууль , Мөн ШУТИС-ын харъяа КТМС сургуулийн Програм Хангамжын болон Сүлжээний инженер мэргэжилээр төгссөн. Одоогоор МҮОНРТ-д програм хөгжүүлэлтын чиглэлээр ажилладаг.

Бичсэн: Д.Энхбаяр
 
Copyright © 2012 Classic , All rights reserved