Миний блог төрөөд
Гарах хаалга

2014 оны Facebook зурхай

За энэ жилийнхээ зурхайг уншаарай Зурхайч Д.Энхбаяр :) 

ХОНИНЫ ОРД (21/III-20/IV)

Өөрчлөлт шинэчлэл хийхэд тохиромжтой жил.. Та Facebooк профайл зургаа солих доо бэлтгэл ажлаа сайн хийх хэрэгтэй учир нь таныг олонд таниулдаг зургаар чинь чухал найзын хүсэлтүүд цуцлагдаж магадгүй ..Элдэв мэдэхгүй application дээр дарахаас сэргийлээрэй ..Хайр дурлалын хувьд ганцаараа байх магадлалтай ч  Хуучны танил тань найзын хүсэлт явуулах боловч адал явдал гаргах зав таньд муухан олдох байх.. учир нь ажил дээр чинь Facebook хязгаарлалт хийх магадлалтай .. Зарим гэр бүлтэй хонинуудад Facebook шүтэн бишрэгчидтэй болж магадгүй ба энэ үед болгоомжтой хандвал гэр бүлээ аварч үлдэж чадна .

ҮХРИЙН ОРД (21/IV-20/V)

Энэ жил таны хувьд шинэ танилууд ихтэй аялал зугаалга хүлээж байна . Маш олон альбумь дүүрэн зурагтай болох юм байна ..Шинэ группын зугаалга таньд маш гайхамшигтай дурсамж үлдээх болно.  Эрүүл мэнддээ санаа тавьдаг Үхрүүдэд гайхалтай үр дүн гарч ирэх бөгөөд Facebook зөвөлгөө өгөгчидийн буянаар жижиг сажиг өвчинүүдээс ангижрах болно. Хайр дурлалын хувьд Facebook-ын бурхан ивээсэн жил болох болно… Учир нь удаан харилцсан хүнтэйгээ хамт аялалд явна .. Гол нь амьдралыг байгаагаар нь хүлээж авч чадвал бүх зүйл сайхан болно . Интернэт кафед суугаад гарахдаа Facebook ээсээ  сайн гараарай .

ИХРИЙН ОРД (21/V-20/VI)

Адал явдал ихтэй жил. Facebook-д ихэнх цагаа өнгөрөөх боловч ажил амьдрал бүхэн бүтэмжтэй байх болно. Мэргэжил нэгт группүүдэд тушаал дэвшиж админ болох магадлалтай .. Пост оруулахдаа анхааралтай байх хэрэгтэй таны пост зарим найзуудад чинь хүндээр тусаж магадгүй. Хайр дурлалын хувьд асуудалгүй ч Экстэйгээ эргэж нийлэх магадлалтай жил .. Харин Сингли ихрүүдэд танилцах зурвас их ирэх болно.. Ухаантай сонголт хийж чадвал удаан амьдрах ханиа Facebook –ээс олон магадлалтай . Гэр бүлийн хувьд бат бөх болох гэнэтийн туршилт явагдах боловч амжилттай давах болно.

МЭЛХИЙН ОРД (21/VI-22/VII)

Энэ жил эрсдэл ихтэй жил . Таны байдаг гол групп тань таныг BAN хийх болно . Сэтгэл санаагаар унасан ч маш хурдан эргэж сэхэх болно . Элэг , ходоод ,зүрх , мэдрэлийн систем гээд таны эрхтэнүүд доголдож магадгүй . Гэвч санхүүгийн хувьд гайхалтай ололт амжилт авчирч ТаныFacebook-т тавьсан зар болгон нь зарагдах болно. Хайр дурлалын хувьд Facebook ямар ч хамааралгүй байх болно . Таны хувийн амьдрал таны гарч орж хувь тавилан жинхэнэ хайр дурлал аз жаргалаа та бодит байдлаас олох болно

АРСЛАНГИЙН ОРД (23/VII-23/VIII)

Аз нь шомбойсон амжилтаар дүүрэн жил . Таны бичсэн пост болгон like ихтэй share болгон чинь сэтгэгдэлтэй байх болно .. Элдэв бизнесийн Facebook уралдаан тэмцээнд амжилт олох боловч олон танилууд чинь Найз болох хүсэлтэй цуцлах болохыг анхаарна уу .. Хайр дурлалын хувьд хэвийн явагдах боловч Та хэн нэгэнд хүчтэй татагдах болно .. Тоглоом их тоглож хүсэлт явуулсанаасаа болоод хайр дурлалд чинь асуудал үүсэж магадгүй

ОХИНЫ ОРД (24/VIII-23/IX)

Бурхан бүх л аз жаргалыг энэ ордныхонд илгээжээ. Маш их уран бүтээл хийж Facebook-т Од болох болно . Таныг танихгүй маш олон хүмүүс таныг Mention хийх болно . Гэхдээ ямар ч ажилд ухаалгаар хандах хэрэгтэй . Хэрээс хэтэрсэн ачаалал үүрэх хэрэггүй ..Амжихгүй ажилдаа за гэхээс зайлс хий . Хавар хайраа олох өндөр магадлалтай .. Гэр бүлтэй охинууд гэр бүлдээ цаг зав гаргах хэрэгтэй учир нь ар гэрийн дэмжлэг амжилтанд чинь маш өндрөөр хувь нэмэр болох болно. Хэрэв та ганц бие бол оны сүүл гэхэд өөрт тань дурласан хүмүүсээс залхаж эхэлнэ.

ЖИНЛҮҮРИЙН ОРД (24/IX-23/X)

Асуудал ихтэй жил. Гэхдээ санаа амар байж болно . Facebook –ын нэгэн групптэй хайр дурлалын хаан нь байх болно. Танихгүй хүмүүс таньд учиргүй уурлаж элдэв үгээр дайрах болно. Тэвчээрын хэмжээг чинь жинхэнэ утгаар чинь хэмжиж үр дүнг чинь Screenshot хуудсанд хүртэл гаргах болно . Албан тушаал дэвшиж аль нэг группт админ эрх авна . Хайр дурлалын хувьд хар ихтэй жил байх болно .. Сингличүүд нь нэгээс олон харилцаа үүсгэнэ .. Гэр бүлтэй жинлүүрүүд энэ жил Facebook-т шинээр эсрэг хүйстэнгүүдтэйгээ найз болохоос зайлс хий

ХИЛЭНЦИЙН ОРД (24/X-22/XI)

Тод томруун үйл явдалаар дүүрэн жил болно . Та маш олон дагагчтай болно. Зорьсондоо хүрдэг чанар төлөвлөсөн ажлаа амжуулдаг үйлдэлийг тань Дарга чинь Facebook –ээр харж like өгнө . Нийгэмд эзлэх байр суурь тань дээшлэнэ. Удирддаг page тань 5 k –гаар нэмэгдэнэ. Ухаалаг хэлсэн хэдэн өгүүлбэр чинь алдартай Page –уудэд Mentionхийгдэж байршина .. Хайр дурлалын асуудалд харин амжилтгүй байх болно .. Ганц биечүүдийн гуйлт Үгүй гэсэн үг хүлээж авна .. Гэр бүлтэй Хилэнцүүд гэртэй ихэнх цагаа өнгөрөөхгүй бол гэр бүлийн бат бөх байдал алдагдах магадлалтай

НУМЫН ОРД (23/XI-21/XII)

Бүтээн босголт үүсэл хөгжлийн жил байх болно . Таны үүсгэсэн групп санаанд оромгүй богино хугацаанд маш их залуусыг байлдан дагуулж хүчирхэг группүүдийн эгнээнд орох болно. Гадаад ороноор их явах учир таны зургын сан тэр хэмжээгээр нэмэгдэнэ. Гэр бүл болон ойр дотны хүмүүстэй Facebook найз болохоос татгалзаарай .. Учир нь таны нууц зүйлсүүд бүгдэд ил болох нь таньд асуудал дагуулж магадгүй ..Хайр дурлалын хувьд ахицтай байна .. Шинэхэн танилтайгаа болзоонд явна .. Гэр бүлтэй Нумууд энэ жил шинэ хүнтэй болох болно ..

МАТРЫН ОРД (22/XII-20/I)

Бүтээмж бүтээл ихтэй жил. Санаж явдаг ажиллаа хийж дуусгана.Facebook –т ихэнх цагаа үрэхгүй тул санаа амар ажил бүтэх нигууртэй. Арван жил Оюутан ангийн ховор хүмүүстэй facbook т тааралдах болно. Хүмүүстэй хэл ам муруйхаас зайлс хийх хэрэгтэй учир нь таньд атаархагч нар таныг хүрээлэн бүчих болно. Өөрийн Профайл процессоо 100 хувь болгож холбоо барих утас майл ээ public тохиргоонд тавих нь ажилд маш их ашиг олох боломжтой.. Та жинхэнэ хайр дурлалтай учирна .Харин гэр бүлтэй хүмүүс эхнэр, нөхөртөө илүү цаг зав гаргахыг хичээх хэрэгтэй.

БУМБЫН ОРД (21/I-20/II)

Та одоо үед маш их эрч хүчтэй эрэл хайгуул хийдэг бол энэ жил та эсрэгээрээ таныг адал явдал амьдралын эрч хүч элдэж хөөнө.Facebook орчинд шинэ содон үйл явдалаар дүүрэн байх болно. Оны дундуур олон жил онлайн танилууд явсан залуучуудтайгаа оригналь хувьлбараар нь уулзана . Нийгэмд эзлэх байр суурь бэхжиж чамайг гэсэн хүмүүс олон болох болно . Шинэ орчин шинэ ажил тань Facebook ын ачаар маш хурдан дотно санагдах болно. Хайр дурлалын шинэ үетэй шатандаа орно. Ахиц арвинтай ч таньд зав маш муу байх болно. Гэр бүлтэй Бумбынханы хувьд шинэ оноор шинэхэн материаллаг зүйлстэй болно

ЗАГАСЫН ОРД (21/II-20/III)

Энэ оны Загаснуудын хувьд амар амгалан энх тайваны жил байх болно. Хүссэн бүхний Постло .. хүн бүхэнтэй харилц энэ нь таньд амьд байгаагаа мэдрэх гайхамшигтай мэдрэмжүүдийг шил дарааллан олгоно.Facebook –т ихэнх цагаа өнгөрөөх боловч ашигт үйлийн Коэффициент ямагт их байх болно. Эрүүл мэнд эд хөрөнгө тодорхой хэмжээгээр сайжирна. Сингли залуучуудад хайр дурлалын асар олон боломж олдоно. Гэр бүлтэй Загаснуудад илүү нээлттэй жил байх болно. Аз нь харьсан загаснуудын Аз нь ирж Амь нь сэргэх жил болно.

start=-45 , cViewSize=50 , cPageCount=1

5 сэтгэгдэл:

null
Ariuka (зочин)

saikhan gegeeleg l zurkhai bnada... ^^

zaluu (зочин)

hehe, daraana messengeriin zurhai hiigeerei hugshuun.
zugaatai bailaa ;)

Ерөнхийлөгч

Залуу-д баярлалаа ха ха

S.F

hehe ba iim zurhai bnaa dajgvi l yum bn

Ерөнхийлөгч

Хэ хэ их л учир жанцатай зурхай шүү :P

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


Миний тухай

Зуутраг овогт Дамдинсүрэнгийн Энхбаяр.1985 оны 09 сарын 21 нд Улаанбаатар хот Налайх дүүргийн 2-р эмнэлэгт мэндэлсэн билээ. Тус дүүргийн Голомт цогцолборын 10-3 ангийн төгсөөд Улаанбаатар хотод Их засаг их сургууль , Мөн ШУТИС-ын харъяа КТМС сургуулийн Програм Хангамжын болон Сүлжээний инженер мэргэжилээр төгссөн. Одоогоор МҮОНРТ-д програм хөгжүүлэлтын чиглэлээр ажилладаг.

Бичсэн: Д.Энхбаяр
 
Copyright © 2012 Classic , All rights reserved