Миний блог төрөөд
Гарах хаалга

Бээжингийн анхны амьдрал...

Өмнөх бичлэгийг унший гэвэл ЭНД дарна уу ....

.... Би ажлынхаа 3 эгчтэй явсан юм ..Биднийг Saga hotel –ын Өвөр Монгол залуу болох Саруул угтаж авлаа монголоор бол аялагтай ярьдаг ч бүгдийг нь ойлгодог л юм билээ ..  монголоос ирсэн хэд хэдэн хүмүүстэй микро шиг унаанд суулгаад өөрийн буудал руугаа аваачисан юм .. ер нь бол энэ буудлын талаар сүүлд мэдсэн л дээ монголчууд бол байнга очдог 3 одтой ер нь бол надад таалгадсан ..Сүүлд Саруултай хамт Бээр уугангаа ярьж байхад энэ Буудлын бас түрээслэдэг гэрээтэй хэдэн өрөөтэй юм билээ.. Манай UBS ТВ-д реклам нь явдаг гэсэн .. тэгээд хүмүүс залгаад л заалгаад эсвэл очиж авдаг юм гэсэн маш олон монголчуудыг танидаг болсон гэсэн .. Саяхан 7 хоногын өмнө Монголд очиж хөвсгөл явсан ёстой гоё газар байна лээ гээд л бид 2 эр улсууд шиг 2 улсын талаар жаал санал бодлоо хуваалсан юм Энэ ч гэхдээ 3 дэхь өдрийн орой болсон яриа л даа .. за за буцаад анх буудалдаа ирсэнээсээ үргэжлүүлье дээ..Мэдээж би ганцаараа эрэгтэй болохоор тусдаа нэг өрөөнд орж манай 3 нэг өрөөнд орохоор болов.. 2 ортой тэр шилэн ханаар хүрээлсэн 00 болон ванны өрөөтэй наддаа л тансаг өрөөнд намайг оруулав... надад бол таалагдсан шүү шөнийн 2 хоёр цагт буудалдаа буусан ч хамаг хувцас биед наалдаад тэр битүү орчинд хэцүү л юм билээ ..ингээд энэ шөнөдөө ч онцын юм болсонгүй усанд нь ороод л унтсандаа .. нээрээ усанд ордог уснаас нь ууж болдоггүй гэсэн би ч бас сонирхол татаад жаахан амсаж үзсэн л дээ мэдэгдэх онцын шинж тэмдэг лав л илрээгүй .. гэхдээ болохгүй гэсэн болхоор ямар нэгэн юмтай л байх даа гэж бодон өрөөний кондишнээ эцэс дээр нь тавиад тааваараа тарвалзаж хоносондоо ...


Нилээн орой ирсэн болохоор ядараад 9 цаг хүртэл нам унтжээ.. ингээд Бээжингийн өглөөг анх удаа харах гэж буудлаасаа гарлаа Анхны өглөө байсан ч тэрүү нэг яриаг баталаад өгсөн юм .. Үүлэрхэг саарал өдөр байсан  бөгөөд нөгөө л бүгчим уур амьсгал нь яг л хэвээрэй байлаа ..би ч байнга л ийм байдаг юм байхдаа гэж бодон аймар өлссөн байсан тул хоол идэхээр ресторан руу нь орлоо ..тэгсэн юун хоол чи өөрөө хоол гэж байгаа юм шиг хамаг юмаа хураагаад цэвэрлэгээгээ хийж байхын би гайхаад цагаа хартал өглөөний  9 :20 болж байлаа бодлуул 07 цагт өглөөний цай нь байдаг бололтой .. ингээд өлсгөлөн би чинь нөгөө 3 раа сэрээгэээд гадуур гарч хоол идэхээр гарлаа ..хажуу булангаар явж байгаад нэг гоё гоё зурагтай нэгэн жижиг цайны газар орлоо.. тийм махан хоол нтр орой л гардаг гэнэ дээ ..өглөөний цайнд нь нэг сонин цутан шиг юм бас гонжийсон урт боорцог шиг юм цав цагаан мантуун бууз бас сүү аваад суулаа мэдээж би чинь сүүг нь манайхтай л адилхан гэж бодсон  биш ёстой балаа эд байна лээ .. Сүүн дотор элсэн чихэр хийциймуу даа 3 балгаад л уух хүсэл маань халин одлоо тэр цав цагаан буузнаас нь идлээ ногоотой  махаар хийсэн юм шиг байсан ер бол бас л нэг л хоол шиг хоол биш дутуу жигнэсэн хонины гэдсийг цэвэрлэхгүйгээр хийсэн бууж шиг шорвогдуу өвс амтагдсан тийм л юм байна лээ .. мэдээж бас л 2 хазаад болисондоо .. өлсөж үх гэж байж бас очсон газрынхаа хоолыг нь голоод байвал яаж 5 хонох билээ гэж бодонгуутаа нөгөө цутан болон урт боорцогыг чинь ёстой л нутгийн уугуул шиг амтархан идсэн дээ.. амтыг нь энд бичих нь илүүц биз ..

Ингээд энд ирсэн үндсэн ажил болох BIRTV2013 үзэсгэлэн болох газар луугаа нөгөө Саруулаар чинь бичүүлээл Таксинд нь суугаад очсон юм даа.. өө тийн такси гэснээс тэндэхийн бүх такси Elentra  маркын машинууд байдаг юм билээ ш дээ.. өөрсдөө үйлдвэрлэдэг бас гоё тоолууртай bill нтр өгдөг даанч жолооч нар нь Англи хэлний А ч гүй хүмүүс байна лээ уг нь их залуухан миний үеийн гарууд их л яваад байсан даа ...Бас нэг юм нь таксиндаа мөнгөн дээр хотын утааны төлбөр гэж 2 юан авдаг билээ.. анх тэрийг мэдэхгүй яг хэрэлдэх гэж байсын ш дээ хэ хэ мангар яакер гар байлаа гэж ...За эндээс эхлээс 2 өдөр болсон ажлын юмаа энд бичээд яахав зүгээр сонирхуулахад ТВ-ын тоног төхөөрөмж шинэ ололт амжилтууд  сүүлийн үеийн технологи болон арга замууд гэх мэт юмнуудыг үзэж танилцаж мөн хэд хэдэн тоног төхөөрөмж судалж ТВ *дээ нэвтрүүлэх талаар нилээн судалгаа хийсэн юм ..

Өндөр өндөр барилгууд ихтэй болон одоо ч баригдаж байгаа барилга ихтэй л юм билээ ..надад таалагдсан зүйл нь бол зам, ногоон, байгууламж нийтийн тээвэрүүд нь үнэхээр их таалагдсан ..асар олон хүн амтай ч замын түгжрэл гэж огт байхгүй ёстой нээрээ нөгөө жолооны дүрэм чинь энд ёстой хэрэгжинэ гэдгийг 100 хувь утгаар нь хэрэгждэг юм билээ дээ ..хичнээн ч давхар замууд яаж сүлжэлдээд байгааг нь ойлгох ч юм алга гэхдээ тэмдэглэл тэмдэглэгээ нь маш ойлгомжтой ер нь би Хятадуудыг ТОМ ЮМ хийх дуртай улс гэж бодсон замаа ч тэр зүгээр нэг байшинг ч тэр аль болох л ТОМ бас Талбай томтой л хийх гэж хичээдэг юм шиг тэр ч бас бодлого биз үнэхээр сэлүүхэн юун хэдэн сая хүн чихэлцэж амьдарч байгаа гэсэн шинж огт харагдахгүй тайван, хүмүүс нь яарч уурласан дүр бараг л байхгүй нэг л тийм урсгалаараа хөгжиж урсгал гол шиг тийм нэг эргэлдсэн л улс байдын байна лээ...Залуучуудынхан хувьд бол жаахан стиль хөөдөг ч буруу яваад байгаа ч юм шиг бас л нөгөө охин шиг стайлууд их харагдсан ..ямар ч байсан АЗИ гэсэндээ монголчуудтай их адилхан царайтай золигнууд байдын байлаа ш дээ би бол ялгаж хараачгүй намайг ч гэсэн худалдагч энэ тэрээнүүд нь шууд л хятадаар яриад л баахан шулганаад л байдын бодуул би бас хятад хүн шиг л харагдсан байх л даа аргагүй биз адилхан АЗИ шүү дээ ... Том том брэнд дэлгүүрүүд хаа сайгүй л үүдээ нээсэн байхын даанч тэнд ажиллаж байгаа хятад охид яг нэг хөдөөний царайтай гарууд байдын байна л ш дээ ..ер нь тэгээд надтай тэр царайлаг мяраалагууд нь тэгэж таараагүй юу эсвэл нийтээрээ тийм юм уу нээх хөөрхөн гээд олоод харчихаар тийм дажгүй бүсгүйчүүд хотыхон гудамжаар нээх яваад байхгүй л харагдсан ..бодуул тэд нар нь явган явдаггүй юм байлгүй .. харин ч би Улаанбаатарын гудамжаар гучин минут алхахад л лав дажгүй гурав дөрвөн бүсгүй бол олоод харчих л байсан байх ... харин тэнд тийм гэх нүдэнд туссан бүсгүйчүүд эгээ л ховор санагдсан шүү .... Манайхны нэг хятад л очуул хямдхан юм их байгаа гэсэн бодолтой байдаг даа тэр бодлыг минь ёстой аваад хаячихсан шүү дээ наад Бээжин чинь ...бүтээлч улс ондоо л юм билээ Өөрсдийн гэсэн дотроо брэнд үүд их тэр нь Дэлхийн брэндүүдээс дутах юм юу ч байхгүй үнэ хөлс чанар нтр хүртэл тэд нартай энэ зэрэгцэхээс гадна үнэтэй ч байна лээ ... өвөр монгол залуугын ярианаас бол хятадууд Барууны брэндыг их авдаг ч дийлэх нь дотооддоо өмсөх юм аа дандаа өөрсдийн үйлдвэрийн брэндээр гангардаг гэж байна лээ ... Монголд аятайхан юм хийдэг бол бид нар ч гэсэн аваад нэг гангарахыг боддох л байх даа гол нь сонголт гэж асар олон бас том байхгүй бол жижигхэн манайхан баахан ижилхэн болчих байх даа хэ хэ .... 


2 өдөр ихэнхдээ ажлаа хийсэн гэхүүдээ.. ер нь 9 цаг гэхэд хамаг дэлгүүр ажил гэх мэт хаачихдаг юм билээ тэд өөрдсөө тэгээд 9 хойш ёстой юу хийх үү тэрийг л хийдэг улс байна лээ эрт хааж эрт онгойдог унтсан хүн хоосон хоцорно гэсэн зарчим л тэнд явагдаад байна лээ дээ ...Ингээд ажил дууссан орой доо Монголчууд маань уулзаж New World гэсэн том дэлгүүртэй гудамжинд цугларч жаал хоол унд идэж тэндэхий шөний амьдралтай танилцлаа ... энэ хавь нь залуучуудын орой их цугладаг нэг ёсны залуусын гудамж гэнэ дээ ...нөгөө миний хайгаад байсан хөөрхөндүү охидууд чинь харин энд мэр сэр харагдсан л даа ..нээх битгий гайхаараа баахан охин бичээд байгааг .. ер нь бол гадаадад орчинд очихоороо орчин тойрноос гадна хүмүүсийг нь их харах юм харахдаа ямар хөгшин эмээ нарыг харалтай биш үе тэнгийн эсрэг хүйстэнүүд л нүдэнд тусах юм байна ш дээ хэ хэ ....миний бас ганц үзэж чадаагүй юм нь Бээжингийн Бар буюу шөнийн цэнгээний газар нь орох боломж даанч олдоогүй л дээ олдсон бол зүгээр орж харъя гэж бодож байсын тэднийхэн яаж бүжиллэдэг ямар ая нтр явдаг болоо л гэж сонирхох байсын гэснээс ая гэсэн чинь хятадууд чинь их хөгжим сонсох юм аа дэлгүүр гудамж хаа сайгүй л аядуухан аяс байнга яваастай чимээ аниргүй тийм гудамж лав олж харсангүй бүгд л гэрлээр бөмбөгдөөд хаячихсан ёстой нээрээ бүхлээрээ болзоод баймаар тийм л хот байна лээ дээ бээжингийн орой нь ....За өнөөдөртэй ингээд дуусгий даа үлдсэн 2 өдөр нь бол жинхэнэ юм үзэж нүд тайлах амралтын шугамаар Бээжингээр тэнүүлчилсэн өдөр байсан юм ...аялагч хүний нүдээр сонин сайхныг нь хуваалцъя даа маргааш ...үргэлжлэл бий...

start=-44 , cViewSize=50 , cPageCount=1

6 сэтгэгдэл:

null
Saturday^^ (зочин)

Urgeljleliig ni hurdan oruulaarai.. Amjilt

Ерөнхийлөгч

Маргааш бичнээ энэ удаагынх их олон зураг орчихлоо маргааш сонирхолтой байдлаар бичлэг нь их зураг цөөхөнтэй юм бичихээс :P

user (зочин)

goy goy

Жаргал (зочин)

Сайхан явжээ.

Tumee (зочин)

nzaa bid 2-g benz s550 tosch awsiishdee he he

Ерөнхийлөгч

ООё юун гоёын :P

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


Миний тухай

Зуутраг овогт Дамдинсүрэнгийн Энхбаяр.1985 оны 09 сарын 21 нд Улаанбаатар хот Налайх дүүргийн 2-р эмнэлэгт мэндэлсэн билээ. Тус дүүргийн Голомт цогцолборын 10-3 ангийн төгсөөд Улаанбаатар хотод Их засаг их сургууль , Мөн ШУТИС-ын харъяа КТМС сургуулийн Програм Хангамжын болон Сүлжээний инженер мэргэжилээр төгссөн. Одоогоор МҮОНРТ-д програм хөгжүүлэлтын чиглэлээр ажилладаг.

Бичсэн: Д.Энхбаяр
 
Copyright © 2012 Classic , All rights reserved