Миний блог төрөөд
Гарах хаалга

Бээжин рүү ниссэн тэмдэглэл..

Юун түрүүнд гадаад гарч галуу шувуу өт хорхой идэж үзээгүйгээ эхлээд хэлчихвэл олон өгүүлбэрээс өөрийгөө аваад гарчих байх л даа ...одоо ч тэгээд гадаад улсруу гэж ярихаасаа өмнө монголоос хэр хол явсан нь гадаад явж юм үзсэн толгой болчоод байх шиг байна л даа ..муу эрээнэнградыг хүртэл ингэж нэрлэж байхыг бодоход манай урд хойд хоёр хөрш рүүгээ гарсан бол нээх сүртэй гадаад мадаад гарсан гэж яриул ичмээр санагдах болсон үе юм шиг ээ ...за энэ үзэл бодол ч яахав өөрт бодогдсон бодлоо л сийрүүлж бусадтай хуваалцах нь буруу биш гэсэндээ ажлын цагаар хувийн блогтой бичлэг бичиж сууна даа... Явах болсоноо 2 хоногын өмнө л мэдсэн би чинь сандарч нтр болоод аль 11 онд дууссан гадаад паспортынхаа царайг нэг олж сунгуулав шив дээ.. ажлын нэг өдөр л авдаг нь их таалагдсан 3 өдөр гэсэн бол би энэ бичлэгийг бичихгүй нь тодорхой л болох байсан биз ... оройны 22:20 –ын нислэгтэй байсан учир их хотын түгжрэлээс айгаад 18 цагт гэрээсээ гарсан (манай гэр ядаж байхад Налайхад л даа кк) ...шиврээ бороо орсон тэр орой 9 цагт Чингис олон улсын онгоцны буудал дээр ирээд шууд л тэр хамаг юм аа шалгуулдаг юм руу нь ороод тэндээ амардаг завсарын нэг юм байдаг даа нэрийг нь мэдэхгүй юм тэнд нисэхээ хүлээх зуураа өдөрхөн Facebook –ээр нэг онгоцоор нисэх болсоноо мэдсэн 10 жилийн ангийнхаа охинтой болон тэрний найз хоёртой  тэндээ таарч нисэх хүртлээ жаахан буу халцгаах шив дээ ...

 (Манай 2 найз..)

Удалгүй онгоц руугаа орох цаг боловоо надад лав нэг л их гоё мэдрэмж төрөх байх гэж бодсон чинь харин эсрэгээрээ нэг л залхуу хүрэм санагдсан яагаад гэвэл тэр жижигхэн хаалгаар тэр олон хүнийг удаан оочирлуулж орсон доо ядаж байхад мангар том цүнх үүрчихсэн кк... ганц хүн явах зориулалттай 2 хүн зөрөх гэж гоё юм болохоор тийм нарийхан зурвастай л юм билээ .. ингээд ямар ч байсан суудал дээрээ суусан үед л надад аятайхан мэдрэмж төрж эхэлсэн шүү ... хурдан нисээсэй л гэж бодогдож эхэлсэн ...Хүмүүсийн ярианаас их сонсож байсан л даа гадаадын том том Боинго нтр чинь ёстой гоё Монголын МИАТ чинь ёстой Хог нтр гэсэн юм сонсож байснаас би ямар тэгэж харьцуулж үзсэн биш надад лав доторхи нтр нь таалагдаж л байсандаг.. яахав энд тэнд жаахан халзраад яалтчгүй хуучирсан нь мэдэгдэж байна лээ ...тэр хэсгүүдийг харсан биш яг онгоц хөдлөх тэр үед яагаад ч юм онголцны сүйрэл болж байгаа эсвэл тэрэнтэй холбогдолтой мэдээ нтр үзэж байсан тэр юмнууд яагаад ч юм толгой эргэлдээд нээрэнгээсээ сүйрвэл яаж амьд гарах вэ гэх мэт тэнэг ч юм шиг айдастай ч юм шиг бодлууд толгой эзэмдээд тэрийгээ мэдэгдүүлэхгүй гэсэн дээ цонхоор худлаа л байхан харанхуйд хааяаа нэг харагдах гэрэлнүүдийг харж л аялал маань эхэлсэн дээ ...Хүчээ авч байгаа нь  болон яг хөөрөх үед цонхоор дайвалзаж харагдах онгоцны далавч нтрыг нь харсан биш нөгөө Final Destination 1 (Эцсийн хязгаар 1) дээр гардаг шиг мэдрэмж төрөөд бас л жижигхэн айдасд автаад авсан шүү ..... Монгол улсыг дээрээс нь харах гэсэн хүсэл минь бараг талаар  болсон доо харахуйд барагын юм харагддагүй юм билээ.. тэглээ ч онгоц чинь бүүр үүлэн дээгүүр нисдэг юм билээ.. тэгэхээр монголд нилээн үүлэрхэг байсан бололтой үүлнээс өөр юу ч харагдаагүй тул цонхоор харахаа болиод онгоц доторхоо анзаарч эхэлсэн юм .. Би бага насандаа онгоцны нисгэгч болно гэж боддог байснаас ч нэг санаад авах зуураа бидэнд үйлчилж байсан онгоцны үйлчлэгчдыг хараад атаархах шиг бодол төрсөнөө нуухгүй ээ .. миний үе тэнгийн 2 бүсгүй 1 залуу үйлчилж байсан юм .. 

 (Монгол онгоцны үйлчлэгч бүсгүй)

 хэр баргийн залуус ороод байдаггүй ийм гоё бас хариуцлагтай ажилдаа бахархдаг байх даа л гэж бодож байх зуур ашгүй онгоцны оройн хоол нь ирлээ... хоол ч гэждээ зүгээр нэг тийм хачир маягын юм л өгсөн юмдаг ... нэг бодол толгойд эргэлдээд байснаа ч хийсэн шүү кк.. тэнгэрт сайхан Бээр ууж үзэх юмсан гэж боддог байснаа нуугаад яахав.. Юу авах уу гэхэд нь нэг Бээр гээд л авсан ... хүмүүс гайхсан байх л даа гэхдээ яахав зүгээр л уугаад л цонхоор юм бодож нисэх тэр мэдрэмж бас тийм ч муу байсангүй ээ

Ингээд л удаачгүй байхад Онгоц буухад 20 минут үлдлээ гэсэн сануулга хэллээ... Бээжин –Улаанбаатар чиглэлд бол ердөө 1 цаг 30 минут л нисдэг юм билээ ..Анх удаагаа байсан учраас тэр үү надад лав их хурдан өнгөрсөн байсан ...Бээжин хотын дээгүүр бараг 20 минут нисэхэд тэр том хотын гэрэл нь улам л томроод бас шөнийн бээжинг дээрээс нь харахад үнэхээр гоё харагдаж байсан ...

...21 хэмийн халуун байна гэхийг нь сонсоод ямар ч байсан өмдөө шуун шорт хэлбэрт оруулаад Бээжин хотын тэр том Онгоцны буудалд буусан юм ... Өдөрт 1000 гаран нислэг үйлддэг аварга том онгоцны буудалд 519 дүгээр зогсоолд манай онгоц бууж бид ч бас л оочирлоод буух шив дээ .... орой байсан учраас бас жаахан ядарсан болохоор зүгээр л тэр том онгоцны буудлыг хараад сайхан юм ааа гэсэн бодол тэгээд л нөгөө пассворд шалгадаг нэвтрэхээр нь нэвтрэх тэр үед Хятадуудыг үзэн ядах нэг шалтгаан бий болсон гэхэд болно доо

... том гүрэн ч гэсэн Нэг Дэлхийн хүмүүс шиг сэтгэхгүй шилэн хоргонодоо өвдөг эргүүгээ нийлтэл суух юм шиг гадныханд бас ингэж харьцаж болохгүй ш дээ ... шалгачихаад шидэж өгөхөд би лав майр дургүй хүрсэн хэл мэддэг байсан бол хүнд юм шидэж өгдөггүй юм гэж хэлмээр л байсан Угаасаа монголчуудыг ингэдэг юм уу эсвэл бүгдийг нь ингэдэг юм уу бүү мэд ямар ч байсан тэр үйлдэл нь надад лав огтхон ч таалагдаагүй ...Ингээд бухимдсан би чинь Ачаагаа авангааАврага онгоцны буудлын том хаалгаар гарах тэр агшинд өөрийнгөө шилэн хоргонд юм уу нэг тийм битүү юманд орж байгаагаа мэдсэн л дээ .. манайд бол байшингаас гарахад л сэрүү татаад байдагдаа .. харин тэнд сайхан сэрүүхэн байшингаас гадагшаа гарахад бүтүү юм руу орж байгаа мэт сэтгэгдэл төрсөн шүү ... бүр яг хүчтэй гүнзгий амьсгаа авахааар гүйцэд биш юм шиг, бөглөрөөд байгаа ч юм шиг тийм л халуун бас үнэртэй чийглэг уур амьсгал угтаж авсан юм даа ...Үргэжлэл бий...

Цаашдаа зөндөө л юм болсон маргааш үргэлжлэлийг нь бичнээ... 

start=-44 , cViewSize=50 , cPageCount=1

6 сэтгэгдэл:

null
Ерөнхийлөгч

Уучлаарай * түрүүн төгсгөл хэсгийг нь дутуу оруулчихсан байна саяхан анзаараад засаж оруулав :P

9999 (зочин)

муугүй шүү сонирхолтой байлаа...

MS (зочин)

Dajgvi shvv nzaa, amjilt!

js (зочин)

dajgui shuu amjilt andaaa urgeljleliig ni xuleegeed suuj baij kekeke

user (зочин)

goy

Зочин

Үргэлжлэл нь Миний бодол гэсэн цэсд байгаа хайгаад олно биз

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


Миний тухай

Зуутраг овогт Дамдинсүрэнгийн Энхбаяр.1985 оны 09 сарын 21 нд Улаанбаатар хот Налайх дүүргийн 2-р эмнэлэгт мэндэлсэн билээ. Тус дүүргийн Голомт цогцолборын 10-3 ангийн төгсөөд Улаанбаатар хотод Их засаг их сургууль , Мөн ШУТИС-ын харъяа КТМС сургуулийн Програм Хангамжын болон Сүлжээний инженер мэргэжилээр төгссөн. Одоогоор МҮОНРТ-д програм хөгжүүлэлтын чиглэлээр ажилладаг.

Бичсэн: Д.Энхбаяр
 
Copyright © 2012 Classic , All rights reserved