Миний блог төрөөд
Гарах хаалга

Хурдан болзоо (Speed dating)

2014 оны 05-р сарын 05 Нийтэлсэн Ерөнхийлөгч

За өнгөрсөн амралтын өдрөөр өдөржин ажилтай сууж байгаад санаандгүй нэг найзтайгаа ажил хэрэг ярих зуураа орой болох Хурдан Болзооны талаар сонсчихвоо ...

 Дэлгэрэнгүй»

Гэгэлзэх хүсэл..

2014 оны 04-р сарын 15 Нийтэлсэн Ерөнхийлөгч

Урин дулаан цаг ч ирлээ ..урдах ажлаа хаяаад хаашаа ч хамаагүй явмаар байна уу .. тэгвэл төсөөллийнхөө хүрээнд бүгдээрээ нэг тийшээ явчихаад ирэх үү .. магадгүй ойроос салхинд гарах гэж байгаа бол ганц хоёр тоглоом хэрэг  болох л байх.. ер нь хоорондоо танилцах болон жаахан эро төрлийн тоглоомуудыг энэ удаа санал болгоё..

 Дэлгэрэнгүй»

За юуны өмнө хүн бүр өөр өөрийн гэсэн арга барилаар сайтуудаа байршууладаг билээ ..шинэхэн сурч байгаа залуус харин аргаа нэг л олохгүй байгаа болохоор энэ талаар хичээл бэлдэхээр шийдлээ ..

Уг хичээл нь Бүр анхлан сайт байршуулах гэж байгаа залууст зориулагдсан болно

 Дэлгэрэнгүй»

Эгэл амьдрал..

2014 оны 04-р сарын 07 Нийтэлсэн Ерөнхийлөгч

Ажил амьдралд  амт оруулах гэж би блог бичдэг магадгүй хэт их юм боддог болоод ч тэрүү тархины зарим нэг анзаарагдадгүй зүйлсээ цаасан дээр буулгаж дараа нь түүнийхээ талаар тайван бодох гэж бичдэг ч байж магадгүй ..хүн бүрт яг адилхан зүйлсүүд цаг хугацааны тойргоор тойроод л тааралддаг гэж би боддог ..

 Дэлгэрэнгүй»

Бууж өгдөггүй зүрх ..

2014 оны 03-р сарын 20 Нийтэлсэн Ерөнхийлөгч

Жүжиг болгонд гол дүр байдаг харин та эрэгтэй эмэгтэйгээс хамаарч өөрсдийнхөө гол дүрийг бүтээцгээ ...Би саяхан нэг найзтайгаа сэтгэлээсээ ярилцаж үзлээ.. өмнө нь дандаа л ажил төрөл цаашдын амьдрал бизнес санаа ар гэрээ л ярьдаг байлааа .. тэгтэл энэ удаа тийм байсангүй ээ анхаасаа л тэр бүхнээ сэтгэлээсээ хэлээд байгааг нь мэдэрсэн болоод ч тэр үү би ч сайхан сонсогч байж чадсан ..тэрнийг ч гутрага үзэлтэй хүн гэдийг  мэдэрсэн бас хэлсэн ..хорвоог ийм үзэл бодолтой туулна гэдэг байж болохгүй зүйл биз дээ...хүмүүс ихэнхдээ өөрсдөдөө ямар нэгэн зүйл болохоо байчихаараа л Би ямар азгүй хүн бэ  гэж уулаг алдахаас эхэлдэг ..тэдний адил л илэн далангүй толгойгоо илээд ярилцаж байгаа хүнд би дуртай ..

 Дэлгэрэнгүй»

http://www.hana-enterprises.com/ сайтыг дуусгав..

2014 оны 01-р сарын 29 Нийтэлсэн Ерөнхийлөгч
 Дэлгэрэнгүй»

www.goozui.mn сайтыг бүтээв

2014 оны 01-р сарын 17 Нийтэлсэн Ерөнхийлөгч
 Дэлгэрэнгүй»

2014 оны Facebook зурхай

2014 оны 01-р сарын 13 Нийтэлсэн Ерөнхийлөгч

За энэ жилийнхээ зурхайг уншаарай Зурхайч Д.Энхбаяр :) 

ХОНИНЫ ОРД (21/III-20/IV)

Өөрчлөлт шинэчлэл хийхэд тохиромжтой жил.. Та Facebooк профайл зургаа солих доо бэлтгэл ажлаа сайн хийх хэрэгтэй учир нь таныг олонд таниулдаг зургаар чинь чухал найзын хүсэлтүүд цуцлагдаж магадгүй ..Элдэв мэдэхгүй application дээр дарахаас сэргийлээрэй ..Хайр дурлалын хувьд ганцаараа байх магадлалтай ч  Хуучны танил тань найзын хүсэлт явуулах боловч адал явдал гаргах зав таньд муухан олдох байх.. учир нь ажил дээр чинь Facebook хязгаарлалт хийх магадлалтай .. Зарим гэр бүлтэй хонинуудад Facebook шүтэн бишрэгчидтэй болж магадгүй ба энэ үед болгоомжтой хандвал гэр бүлээ аварч үлдэж чадна .

ҮХРИЙН ОРД (21/IV-20/V)

Энэ жил таны хувьд шинэ танилууд ихтэй аялал зугаалга хүлээж байна . Маш олон альбумь дүүрэн зурагтай болох юм байна ..Шинэ группын зугаалга таньд маш гайхамшигтай дурсамж үлдээх болно.  Эрүүл мэнддээ санаа тавьдаг Үхрүүдэд гайхалтай үр дүн гарч их бөгөөдFacebook зөвөлгөө өгөгчидийн буянаар жижиг сажиг өвчнүүдээс ангирах болно. Хайр дурлалын хувьд Facebook-ын бурхан ивээсэн жил болох болно… Учир нь удаан харилцсан хүнтэйгээ хамт аялалд явна .. Гол нь амьдралыг байгаагаар нь хүлээж авч чадвал бүх зүйл сайхан болно . Интернэт кафед суугаад гарахдаа Facebook ээсээ  сайн гараарай .


 Дэлгэрэнгүй»

Та Вэб сайт хийлгүүлэх гэж байгаа бол .. ?

2013 оны 12-р сарын 02 Нийтэлсэн Ерөнхийлөгч

Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргье !

Оршил : Юуны өмнө хэдэн зүйлсийг оршилдоод хэлье гэж бодлоо..  Би ч албаны биш энгийн яриагаараа блогоо хөтөлдөг учир та бүхэн ойлгоно биз ээ..Мэдээж одоо үед  хувь хүнээс эхлээд албан байгууллага аж ахуйн нэгжүүд ямар нэгэн байдлаар интернэт орчинд өөрсдийн нэрийн хуудас буюу Цахим хуудастай болох боломжтой болсон цаг .. Бизнес эрхэлдэг байна уу гүй юу огт хамаагүй энгийн нэг төрийн бус байгууллага ч гэсэн цахим хуудастай болж өөрсдийн явуулж буй үйл ажиллагааг бусдад хүргэх гол хүчин зүйлээ цахим хуудсаар дамжуулахыг илүүд үзэх болж.. ингээд цахим хуудастай болох хүслээ тэгээд танил тал найз нөхдөөсөө асууна тэд нар нь нэг хүн зааж өгсөнөөр бүх асуудлууд эхэлдэг .. Энд ямар асуудлууд тулгардаг яаж шийдүүл дээр та  юу юу  мэдэж байх ёстой зэргийг л энгийн хүнд ойлгомжтойгоор энэ хүү бичлэгээрээ хүргэхийг л зорисон бөлгөө..

 Дэлгэрэнгүй»

http://monoscosmetics.mn/ гоо сайхны бүтээгдэхүүний сайтыг бүтээв

2013 оны 10-р сарын 04 Нийтэлсэн Ерөнхийлөгч
 Дэлгэрэнгүй»

"Тяньши-Даяар Монгол"-ын сайтыг хийж дуусгав

2013 оны 09-р сарын 24 Нийтэлсэн Ерөнхийлөгч
 Дэлгэрэнгүй»

Сүүлчийн бороо ...

2013 оны 09-р сарын 06 Нийтэлсэн Ерөнхийлөгч

 Дэлгэрэнгүй»

Бээжингийн бичлэгтэй бичилт ...

2013 оны 09-р сарын 05 Нийтэлсэн Ерөнхийлөгч

Аялалын маань утгаар нь аялах өдөр ч сайхан цэлмэг бас маш их халуун өдөр байлаа ..Өвөр монгол залуу болох Саруулаар газарчилуулаад жуулчидын үзэх ёстой хэдэн газруудаар явахаар  3 ажлынхаа эгчийг дагуулаад өглөө эртлэн босож явлаа ... Хотоос гарахаас өмнө Бээжин хотод байдаг газар доорхи тунелтай Blue World буюу цэнхэр (хөх) ертөнц гэх амьтны ертөнцөөр зугаалав.. яахав дараа явах хүмүүст хэрэг болно гэж бодоод үнэ нтрыг нь хэлчий нэг хүн 100 юан гэдэг юм билээ ..

 Дэлгэрэнгүй»

Бээжингийн анхны амьдрал...

2013 оны 09-р сарын 03 Нийтэлсэн Ерөнхийлөгч

Би ажлынхаа 3 эгчтэй явсан юм ..Биднийг Saga hotel –ын Өвөр Монгол залуу болох Саруул угтаж авлаа монголоор бол аялагтай ярьдаг ч бүгдийг нь ойлгодог л юм билээ .. ер нь бол монголоос ирсэн хэд хэдэн хүмүүстэй микро шиг унаанд суулгаад өөрийн буудал руугаа аваачисан юм .. ер нь бол энэ буудлын талаар сүүлд мэдсэн л дээ монголчууд бол байнга очдог 3 одтой ер нь бол надад таалгадсан ..Сүүлд Саруултай хамт Бээр уугангаа ярьж байхад энэ Буудлын бас түрээслэдэг гэрээтэй хэдэн өрөөтэй юм билээ.. Манай UBS ТВ-д реклам нь явдаг гэсэн .. 

 Дэлгэрэнгүй»

Бээжин рүү ниссэн тэмдэглэл..

2013 оны 09-р сарын 02 Нийтэлсэн Ерөнхийлөгч

Юун түрүүнд гадаад гарч галуу шувуу өт хорхой идэж үзээгүйгээ эхлээд хэлчихвэл олон өгүүлбэрээс өөрийгөө аваад гарчих байх л даа ...одоо ч тэгээд гадаад улсруу гэж ярихаасаа өмнө монголоос хэр хол явсан нь гадаад явж юм үзсэн толгой болчоод байх шиг байна л даа ..муу эрээнэнградыг хүртэл ингэж нэрлэж байхыг бодоход манай урд хойд хоёр хөрш рүүгээ гарсан бол нээх сүртэй гадаад мадаад гарсан гэж яриул ичмээр санагдах болсон үе юм шиг ээ ...

 Дэлгэрэнгүй»

Миний тухай

Зуутраг овогт Дамдинсүрэнгийн Энхбаяр.1985 оны 09 сарын 21 нд Улаанбаатар хот Налайх дүүргийн 2-р эмнэлэгт мэндэлсэн билээ. Тус дүүргийн Голомт цогцолборын 10-3 ангийн төгсөөд Улаанбаатар хотод Их засаг их сургууль , Мөн ШУТИС-ын харъяа КТМС сургуулийн Програм Хангамжын болон Сүлжээний инженер мэргэжилээр төгссөн. Одоогоор МҮОНРТ-д програм хөгжүүлэлтын чиглэлээр ажилладаг.

Бичсэн: Д.Энхбаяр
 
Copyright © 2012 Classic , All rights reserved