Миний блог төрөөд
Гарах хаалга

Биз-ыг өмөөрч бичсэн шүлэг :)

2012 оны 03-р сарын 26 Нийтэлсэн Ерөнхийлөгч

Биз-ыг та нар хааяаа ч болов өршөө
Биз-ыг та Файс-тэй бүү харицуулж гомдоо
Эрлэгт явахаас нь өмнө хостын жаргалыг эдлүүлээ
Энэ Биз үгүй бол Интернэтын зай эзгүйрнэ

 Дэлгэрэнгүй»

Миний шүлгүүд 5 /Гарчиггүй/

2012 оны 03-р сарын 20 Нийтэлсэн Ерөнхийлөгч

 Анх чамайг хараад чи надад таалагдсан би танилцсан..
Арван хэдэн хоног явлаа гээд явсан би хүлээсэн
Өдөр хоног бүр чамайг үргэлж санасаар ирсэн
Өнгөрсөн цаг үед эргээд очихыг хүссэн ...гэтэл чи минь ирсэнгүй

Одоо яая гэхэв дээ гээд ондоо бүсгүйг хайж эхэлсэн
Орчлон ямар жижиг гэдгийг орой нь би хараад мэдэрсэн
Өнгөрсөн түүхээ давтахгүй гэж өөр өнцгөөс харж эхэлсэн
Өр зүрхэнд минь чи хутга шаахдаа уучлаарай гээд уйлж байсан

 Дэлгэрэнгүй»

Миний шүлгүүд 4 /Гарчиггүй/

2011 оны 12-р сарын 20 Нийтэлсэн Ерөнхийлөгч

Хүнд би дурлаж харин ч нэг үзээгүй гэж 
Хүмүүн зангаас гажууд худлаа хэлэхдээ тэр ичээгүй 
Хайр дурлалыг амсаагүй ч харин ч нэг тоголсон доо гэх нь 
Халамцуу яриан дундуур харин чимэг ч болсон доо

Аргадуулж хайрлуулж харамлуулаагүй
Айхтар чанга сэтгэлтэйгээ аягүй бахархаж ярих алиа ч юм шиг санагдахын
Үгийн урандаа биш байдымаа хөгшөөн
Үйлдэж буй хөдөлгөөн чинь өр зүрхэнд нь хүрэхдээ ш дээ 
 Дэлгэрэнгүй»

Миний шүлгүүд 3 /Гарчиггүй/

2011 оны 11-р сарын 28 Нийтэлсэн Ерөнхийлөгч

Хайр гэдэг үгийг хаа нэгтээгээс сонсчихоод 
Хэнд ч хамаагүй юм шиг хэнийг ч үл ойшоосон
Хахир хатуу өвөл харанхуй гудамжинд таарчихаад 
Хамхуул харсан ямаа шиг хааш яааш үзэлтэн

Бурханаас өгсөн бүхнийг
Бүгдийг нь өрөвдөлгүй өгчихсөн
Буурал дээдсийн шарлыг харин 
Бузарлаж бусниулсан буруутан 

Д.Энхбаяр

 Дэлгэрэнгүй»

Миний шүлгүүд 2 /Гарчиггүй/

2011 оны 10-р сарын 31 Нийтэлсэн Ерөнхийлөгч


Одоо энд өөрийгөө ондоо хүн болсон мэт сэтгэж
Омог бардам зангаараа олон хүнд гайхуулагдаж
Анд гэж амаараа амархан яриж сээтгэнэж
Анхны бүхныг сүүтгэгч арчаагүй анд минь чи яав даа
 Дэлгэрэнгүй»

Миний шүлгүүд 1 /Гарчиггүй/

2011 оны 10-р сарын 28 Нийтэлсэн Ерөнхийлөгч

Хүндэлж явдаг хүнээсээ би үнэн сэтгэлээсээ уучлалт гуйяааа
Хүмүүсийн яриаг сонссон ч гэсэн
Хүнийх гэж бодолгүй өөртэй итгэлтээ байсанд нь
Хуурамч эгэл цариалалгүй хуурдагдах эсэхтэй ч эрэглзээгүйд нь

Хэт хатуу сэтгэлээ хэний ч өмнөөс хэр удаан нуусаныг чинь
Хайр амтлаж үзээгүй хар балчир өвгөн ах шиг
Халамц уу зангаар агсаж хайрлаж байгаа дүр исгэж байсан ч
Хамаг цагаа үрэлгүй хатан эхийн тэвчээрийг чинь биширмой

 Дэлгэрэнгүй»

Гарчиггүй шүлэг

2011 оны 01-р сарын 19 Нийтэлсэн Ерөнхийлөгч

Болсон явдалдаа би өөрөө ч итгээгүй
Болоогүй юм шиг хэсэг өөрийгөө хуурч байсан
Бодлоос гарахгүй тэр нэгэн явдалыг
Битүүхэндээ би их шаналсан

Анхны бүхэн анзаарагдахгүй дурсамжтай байдаг
Аль хойно нь л түүнийгээ бодож дурсамж ургуулдаг
Алсаас зориж ирсэн анхны хайрыг
Аргадаж уурлуулсан энэ миний дурсамж.....


 Дэлгэрэнгүй»

Миний тухай

Зуутраг овогт Дамдинсүрэнгийн Энхбаяр.1985 оны 09 сарын 21 нд Улаанбаатар хот Налайх дүүргийн 2-р эмнэлэгт мэндэлсэн билээ. Тус дүүргийн Голомт цогцолборын 10-3 ангийн төгсөөд Улаанбаатар хотод Их засаг их сургууль , Мөн ШУТИС-ын харъяа КТМС сургуулийн Програм Хангамжын болон Сүлжээний инженер мэргэжилээр төгссөн. Одоогоор МҮОНРТ-д програм хөгжүүлэлтын чиглэлээр ажилладаг.

Бичсэн: Д.Энхбаяр
 
Copyright © 2012 Classic , All rights reserved